УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа.

Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат ажилтан И.Батцэцэг, Дунор-Од ХХК Захирал З.Цэрэндорж, Эко-Тех ХХК Захирал Ц.Оюун, Гидрогеологич Баярням, Баттогтох, ШУТИС-ийн ГУУС-ийн 1-4 курсийн оюутнууд төлөөлөн оролцов.

Цэргийн Их сургуулийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор профессор дэд хурандаа Алтансувд багштай 105 бүлгийн оюутнууд, ШУТИС-ийн БАС-ийн хүрээлэн буй орчин инженерийн салбарын эрхлэгч Ж.Даваацэрэн багштай оюутнууд, Хөдөө аж ахуйн сургуулийн оюутнууд идэвхитэй оролцлоо.

Тус аялалын үеэр зохион байгуулсан оргилд гарах тэмцээнд Цэргийн их сургуулийн оюутан тэргүүн байр эзэлж, 2 дугаар байрыг БАС-ийн оюутан, ГУУС-ийн эмэгтэй оюутан тус тус байр эзэлж үнэ бүхий зүйлээр шагнуулав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • Монголын Гидрогеологичдын холбоо

    Монголын Гидрогеологичдын Холбоо нь Монгол Улсын гидрогеологичдын нэгтгэх, Монгол Улсын Гидрогеологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсан. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…

  • МГХ Гүнээсээ хайрлая аяны хүрээнд Дорноговь аймагт газрын доорх усыг таниулах сургалт зохион байгууллаа

    Монголын Гидрогеологичдын холбоо газрын доорх усыг таниулах зорилгоор Гүнээсээ хайрлая аяны хамтын ажиллагааны хүрээнд Галба-Өөш Долоодын Сав газрын захиргаа, аймаг сумдын ЕБС-ын газарзүйн багш нар болон ахлах, дунд, бага ангийн сурагчдад 2023 оны 11 сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа. Халуун дулаан хүлээн авч, идэвхитэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Сургалтын хүрээнд ШУТИС-ын гидрогеологи, инженер…

  • “WATER FOR PEACE” WORLD WATER DAY 2024

    Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэнгэг усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг юм. 2023 онд өөрчлөлтийг хурдасгахад анхаарлаа хандуулсан бол 2024 онд Энх тайвны төлөө усыг ашиглах нь буюу Water for Peace уриан дор тэмдэглэн өнгөрүүлэнэ. Ус хомсдох, бохирдох, тэгш бус,…

  • ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

    УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…