Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна:

Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.

Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • 2024 ОНЫ МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

    Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалт 4 сарын 15-27 өдрүүдийн хооронд МГГ холбоо болон Вотер менежмент ХХК-ийн оффист амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус сургалтад Гидрогеологийн мэргэшсэн 3 инженер, Зөвлөх 8 инженер сургалтанд хамрагдаж болзолоо хангасанд баяр хүргэе. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

    Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат…

  • ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

    УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…

  • МОНГОЛЫН ГЕОЛОГИ 84 ЖИЛ

    “Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 84 жилийн ой, Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ГЕОЛОГИЧИД болон геологи-хайгуулын салбарт ажиллаж байгаа нийт мэргэжилтэнүүддээ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНООС баярын мэнд хүргэе! Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Монголын гидрогеологи, геоэкологийн мэргэжлийн холбоо шинэчлэн байгуулагдав

    Монголын гидрогеологи, геоэкологийн холбооны Бүх гишүүдийн 5 дугаар хурал 2025 оны 02 сарын 14 өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлаар Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, хэлэлцэж мэргэжлийн холбоо болон дүрмийн шинэчилсэн найрууллагыг бүх гишүүдээр батлав. Удирдах зөвлөлийн шинэ гишүүддээ болон бүх гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • HydroNet уулзалт боллоо

    Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…