“Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын шугамын огтлолын цэг болох Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уулын баруун салбар, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хөндлөн уулын даваанд байдаг Ус хагалбарын аялалд Монголын Гидрогеологчдын холбооны гишүүд, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Барилга архитектурын сургууль, ХААИС, Батлах хамгаалахын их сургуулийн багш оюутнууд, Оюу Толгой, сав газрын захиргаа зэрэг байгууллагуудаас бүрдсэн нийт 125 хүн оролцлоо. Ус хагалбарын цэгийн тухай ШУТИС, Барилга архитектурын сургуулийн зөвлөх профессор, Монголын улсын гавьяат багш П.Болд ярьж, уст цэгийг нээсэн түүх түүний онцлогийн талаар Монголын Гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Д.Сурмаажав тайлбар хийж, “Гүнээсээ хайрлая” аяны тухай Оюу Толгой компанийн гидрогеологич С.Отгонбаатар танилцуулав. Аялалд оролцсон оюутнуудын дунд тэмцээн зохиож түрүүлсэн оюутнуудад шагнал гардууллаа. Аялалд идэвхтэй оролцсон нийт гидрогеологичид, багш оюутнууддаа баярлалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Монголын Гидрогеологичдын Холбооны (МГХ) Ерөнхийлөгч, Доктор профессор М.Алей МУ-ын Гавьяат багш боллоо

    Монголын Гидрогеологичдын Холбооны Ерөнхийлөгч Доктор, профессор М.Алейд МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар 2023 оны 07 сарын 03 өдөр МУ-ын ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ хүртээсэн билээ. Доктор, профессор М.Алей багшдаа МУ-ын Гавьяат багш цол хүртсэнтэйн холбогдуулан МГХ-ны УЗ гишүүд 2023 оны 09 сарын 01-ний өдөр нийт гишүүдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүллээ. Эрхэм хүндэт багшдаа цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт…

  • Уурхайн танилцах аялал-2023 зохион байгуулав

    Монголын Гидрогеологичдын холбооноос санаачлан салбарын мэргэжилтэн бэлтгэсэний 50 жилийн ойд зориулан ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн салбарын гидрогеологийн ангийн оюутнуудыг Бадрах Энержи ХХК-ийн ураныг газрын доор уусган олборлох туршилтын талбай болон туршилтийн үйлдвэртэй танилцах аялалыг 2023 оны 04 сары 07-09 хооронд зохион байгууллаа. Аялалын дараа тус компаний гүйцэтгэх захирал ноён Марк Мелеардтай МГХ-ны ерөнхийлөгч болон ШУТИС-ын…

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Сургалт зохион байгуулна

    Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна. Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний…

  • УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

    Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат…

  • Докторын зэрэг хамгааллаа

    Монголын гидрогеологичдын холбооны гишүүн, ШУТИС -ийн докторант Дамба овогтой БАТЖАРГАЛ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “САВ ГАЗРЫН ГАЗАР ДООРХ УСНЫ НӨӨЦ БҮРЭЛДЭН ТАРХАХ ЗҮЙ ТОГТОЛ (ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР)” сэдвээр Геологи-Эрдэс судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Геологийн ухааны доктор Д.Батжаргал танд Монголын гидрогеологичдын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын…