Холбооны дүрэм

МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

  1. Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо”  нь /цаашид Мэргэжлийн Холбоо гэх/ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хууль, Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээр, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичиг болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно. 
  2. Мэргэжлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гидрогеологи, геоэкологийн мэргэжилтнүүд, аж ахуй нэгж, дэмжигчдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
  3. Холбооны оноосон нэр:

A. Монголоор: “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Мэргэжлийн Холбоо”
B. Англиар: “Mongolian Association of Hydrogeology and Geoecology”
C. Товчилсон нэр нь: Монголоор “МГГХ”, Англиар “MAHG” гэнэ.

  1. Холбооны байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, бага тойруу 8/5 байр Пийс бюлдинг оффис 301 тоот.
  2. Холбоог үүсгэн байгуулсан 2011 оны 11 сарын 04 -ний өдрийг “Монголын гидрогеологичдын холбоо” ТББ-ын үүсгэн байгуулагдсан өдөрт тооцно.
  3. Холбоо нь үйл ажиллагаагаа хугацаагүйгээр явуулна.
  4. Энэхүү дүрэм нь “Монголын Гидрогеологи, Геоэкологийн Холбоо”-ны эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, үйл ажиллагааны зарчим, бүтэц, зохион байгуулалт, тэдгээрийн эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж зохицуулахад оршино.Энэ нь холбооны үндсэн дүрэм тул гишүүн бүр даган мөрдөж, халдашгүй дархан байдлыг нь хангана.
  5. Холбоо нь өөрийн тамга, тэмдэг, бэлгэдэл, туг, үнэмлэх карт, хэвлэмэл хуудас, мэдээллийг хүргэх  цахим хуудастай байна.
  • ЭРХЭМ ЗОРИЛГО: Холбоо нь Монгол Улсын гидрогеологи, геоэкологи мэргэжилтнүүдийг нэгтгэх, эв нэгдлийг хангах, ур чадварыг хөгжүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гидрогеологи, геоэкологийн бүх төрлийн судалгааны ажлыг явуулахад дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, улсын тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
    • Мэргэжлийн холбоо нь эрхэм зорилгоо биелүүлэхэд энэхүү дүрмийн 2.3-т заасан үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлнэ.
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
      • Монгол улсын газар доорх усны нөөцийг нэмэгдүүлэх, хэтийн төлөвийг үнэлэх, гидрогеологийн эрэл-хайгуулын ажил явуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд геоэкологи, гидрогеологийн бүх төрлийн судалгаа шинжилгээний  ажил, зөвлөх үйлчилгээ, менежментийн чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;
      • Салбарын бодлого, хууль тогтоомжийн сайжруулахад оролцох, түүнийг олон нийтэд сурталчлах ажиллагаанд гишүүдээ төлөөлөх;
      • Гишүүн аж ахуйн нэгж байгууллага, мэргэжилтнүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, дотоод зах зээл дээр давамгайлах болон олон улсын зах зээл дээр гаргахад гадаад харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
      • Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, мэргэжил сурталчлах арга хэмжээг тасралгүй зохион байгуулах;
      • Чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн зэрэг дээшлүүлэх, давтан сургах сургалт зохион байгуулах;
      • Салбарт өндөр технологи, инновацыг хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна арга аргачлал, стандарт, норм дүрэм боловсруулах, нутагшуулах, сурталчлах, олон нийтэд түгээхэд хамтран ажиллах, гишүүдийн оролцоог хангах;
      • Төр болон хувийн хэвшил, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах, мэргэжлийн боловсон хүчнээр хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
      • Улсын хөгжилд хувь нэмэр болохуйц томоохон төслүүдэд хамтран ажиллах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах;
      • Холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, өргөжүүлэх зорилгоор олон улсын хурал, сургалт семинар, хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар хөгжингүй орны туршлага судлах, солилцоход гишүүдээ төлөөлөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
      • Гишүүдийн бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал чуулган, нөхөрсөг уулзалт, өдөрлөг, аялал зохион байгуулах замаар салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, гишүүд хоорондоо харилцаа холбоог идэвхжүүлэх, бизнес хамтын ажиллагааны санал мэдээллээ солилцох боломжоор хангах;
    • ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ:
      • Мэргэжлийн холбооны зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, мэргэжил, технологийн уялдаа бүхий менежментийн хувьд нэгдмэл байж, дүрэм, журмыг мөрдлөг болгож, тогтмол сайжруулан хөгжүүлэх зарчмыг удирдлага болгон ажиллана;
      • Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг дээдлэхгүй. Гишүүдийн нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй, эрх тэгш оролцоог хангах;
      • Улс төрийн нам, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй;
      • Хүний эрхийг хүндэтгэж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.
      • Мэргэжлийн холбооны засаглал, үйл ажиллагаа нь ардчилсан шударга, нээлттэй, ил тод байж, гишүүд хоорондын болон харилцагч байгууллага, нийгмийн олон талт хамтын ажиллагаанд харшлахгүй байх;
      • Мэргэжлийн холбооны ажлын үр дүнг гишүүд, дэмжигчдэд нээлттэй, эргэн тайлагнадаг байх.
      • Мэргэжлийн холбооны гишүүд эв нэгдэл, нэгдмэл бодлого, нэгдсэн байр суурийг эрхэмлэх.
      • Мэргэжлийн холбооны гишүүд нээлттэй хэлэлцүүлэг, хамтын шийдвэрийг удирдлага болгох.
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн өмчлөлийн хөрөнгө, бие даасан тайлан тэнцэлтэй байх бөгөөд банканд төгрөгийн болон валютын данс нээх эрхтэй;
  • Тамга, тэмдэг, албан бичгийн хуудас болон адилтгах бусад хэрэгсэлтэй байна;
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд гэрээ, хэлцэл байгуулах, эд хөрөнгийн болон бусад эрхийг олж авах эрхтэй;
  • Мэргэжлийн холбоо нь аймгуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газар байгуулах, олон улсын байгууллага, холбооны гишүүн байх эрхтэй;Мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа гол чиглэлээр бүтцийн нэгж, дэргэдээ сонирхлын клуб байгуулж болно;
  • Хуулиар тусгайлан эрх олгогдоогүй тохиолдолд холбооны үйл ажиллагаанд төрийн, төрийн бус болон бусад байгууллагууд хөндлөнгөөс оролцохыг хориглоно;
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн хүлээсэн үүргийг өмч хөрөнгөөрөө хариуцна. Гишүүдээс холбооны өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгө түүний өмч байна;
  • Дотоодын болон гадаадын хуулийн этгээдтэй хамтрах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих эрх нээлттэй ба Монгол Улсын хууль болон Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенцийн хүрээнд уг үйл ажиллагааг явуулна;
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн нэрийн өмнө үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн гэрээ хэлцэл хийх, эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө, эрхийг худалдах худалдан авах эрхтэй;
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн зорилго, үйл ажиллагаа, ашиг сонирхол нэг дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, эвсэл холбоонд гишүүнээр элсэх, ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд төлөөлүүлэх эрхтэй;
  • Мэргэжлийн холбоо нь өөрийн нэрэмжит шагналтай байх бөгөөд шалгаруулах журмыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална;
  • ГИШҮҮНЧЛЭЛ:
    • Холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн тухайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага болон гидрогеологи, геоэкологийн мэргэжилтнүүд сайн дураар гишүүнээр элсэнэ.
    • Удирдах зөвлөл нь Холбооны гишүүнчлэлийн журмыг баталж, энэхүү журмаар Гишүүнчлэлийн зэрэглэлийг тодорхойлж, тухайн зэрэглэлд ноогдох гишүүнчлэлийн татвар, эрх үүргийг зохицуулна.
    • Гишүүд нь холбооны дүрэм, холбогдох журамд заасан эрх үүргийн дагуу аливаа үйл ажиллагаанд оролцоно.
    • Холбооны гишүүнчлэл нь үндсэн 2 төрөлтэй байна. Үүнд:

4.1.4.1. Мэргэжилтэн

4.1.4.2. Аж ахуй нэгж байгууллага

4.1.4.3. Төрийн бус байгууллага

  • ГИШҮҮНЭЭР БҮРТГЭХ:
    • Холбооны гишүүн болохыг хүсэгч нь гишүүний анкет бөглөж, татвар төлснөөр бүртгэлд хамрагдана. Бүртгэлд хамрагдсан гишүүнийг холбооны эрхэм зорилго, зорилт, зарчим болон энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    • Гишүүнээр бүртгүүлэхэд холбогдох мэдээллийг үнэн зөв бөглөнө.
    • ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ:
      • Дор дурдсан нөхцөлд холбооны гишүүнчлэлээс хасаж, холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг Удирдах зөвлөлийн хурлаар ажлын 5 хоногт багтаан хэлэлцэж, шийдвэрийг тухайн гишүүнд мэдээллэнэ. Үүнд:
        • Гишүүнчлэлийн татвараа цаг хугацаанд нь төлөөгүй;
        • Гишүүн өөрөө гарах хүсэлтээ бичгээр ирүүлсэн;
        • Нас барсан, эсвэл гэмт хэрэгт холбогдсон;
        • Хуулийн этгээд, эсвэл байгууллага татан буугдсан, дампуурсан тохиолдолд.
    • ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ:
      • Гишүүд дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
  • Эрх ашгаа хамгаалуулах;
  • Бүх гишүүдийн хуралд энэ дүрмээр тогтоосон саналын эрхтэйгээр оролцож Удирдах зөвлөлийн дарга болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, сонгогдох, Удирдах зөвлөлийн болон бүх гишүүдийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх;
  • Холбооноос зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжиж хандив өргөх;
  • Холбооноос зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хамрагдах;
  • Холбооны танилцуулга, цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, гадаад, дотоодод үйл ажиллагааг сурталчлан, таниулах;
  • Холбооны талаарх холбогдох мэдээ, мэдээллийг дэлгэрэнгүй авах;
  • Холбооноос зохион байгуулж буй сургалт, семинарт Удирдах зөвлөлийн шийдвэрээр хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах.
    • Гишүүд дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
  • Удирдах зөвлөлөөс баталсан гишүүний татварыг хугацаанд нь төлөх;
  • Холбооны үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлах;
  • Энэхүү дүрэм болон үүнд нийцүүлэн гаргасан журмыг мөрдөх;
  • Холбооноос зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, дэмжлэг үзүүлэх;
  • Мэргэжлийн чиглэлийн ажил үүргийг өндөр түвшинд гүйцэтгэх;
  • Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдөх;
  • Холбооны гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах;
  • Холбооны эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл, шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
    • ГИШҮҮНИЙ ТАТВАР:
      • Гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, төлөх хугацаа, бусад асуудлыг гишүүнчлэлийн журмаар зохицуулна.
  • Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байх ба бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт түүний эрх Удирдах зөвлөлд шилжинэ.
    • Бүх гишүүдийн хурал нь холбооны үйл ажиллагаа, дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг нийт гишүүдэд тайлагнах дээд хэмжээний албан ёсны үйл ажиллагаа байна.
    • Холбооны үйл ажиллагааны тайланг Гүйцэтгэх захирал бүх гишүүдийн хуралд тайлагнана.
    • Бүх гишүүдийн хурлыг Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч эсвэл түүний эрх олгосон УЗ-ийн нарийн бичгийн дарга удирдан явуулна.
    • Бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жил хүртэлх хугацаагаар 15 гишүүн буюу сондгой тооны бүрэлдэхүүнтэйгээр сонгоно.
    • Бүх гишүүдийн хурал нь 3 жилд нэг удаа хуралдаж, Удирдах зөвлөлөөр тов гаргаж, зохион байгуулах;
    • Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дарга санал болгосны дагуу эсвэл удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр хугацааг товлон хуралдуулна;
    • Холбооны гишүүдийн ердийн олонх (50%) нь оролцсон тохиолдолд бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
    • Бүх гишүүдийн хуралд албан ёсоор холбоонд элсэж, тухайн жилийн гишүүнчлэлийн татвараа төлсөн жинхэнэ гишүүн бүр нэг саналын эрхээр оролцоно.
    • Бүх гишүүдийн хурал нь санал хураалт явуулж, хэлэлцэж буй асуудлыг ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч нэг санал нэмж өгөх эрхтэй байна.
    • Дор дурдсан асуудлыг зөвхөн Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн, шийдвэрлэнэ:
      • Холбооны дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга оруулах;
      • Холбооны үйл ажиллагааны үндсэн төлөвлөгөөний хэрэгжилт, санхүүг тайлагнах;
      • Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх;
      • Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг хурлын танхимаас сонгоно;
      • Хяналтын зөвлөл байгуулах, татан буулгах;
      • Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах болон үлдэгдэл хөрөнгийг хуваарилах;
      • Бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлэхээр Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудал.
  • ХОЛБООНЫ БҮТЭЦ:
    • Холбооны бүтцийг Удирдах зөвлөлийн хуралд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонх (66%) саналаар батална.
    • Холбооны Гүйцэтгэх захиргааны бүтцийг Удирдах зөвлөлөөс батална.
    • АЛБАН ТУШААЛЫН НЭР ТОМЬЁО:
      • “Бүх гишүүдийн хурал” гэдэгт холбооны эрх барих дээд байгууллагыг;
      • “Удирдах зөвлөл” гэдэгт бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт эрх барих дээд зөвлөлийг;
      • “Удирдах зөвлөлийн дарга буюу холбооны Ерөнхийлөгч” гэдэгт холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг, Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, хурлыг удирдах эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхын саналаар томилогдсон албан тушаалтныг;
      • “Удирдах зөвлөлийн гишүүн” гэдэгт удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрх бүхий Бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхын саналаар томилогдсон албан тушаалтныг;
      • “Хяналтын зөвлөл” гэдэгт холбооны үйл ажиллагаанд хяналт тавих зорилго бүхий Холбооны албан ёсны нэгжийг;
      • “Гүйцэтгэх захиргаа” гэдэгт удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлж холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах үүрэгтэй орон тооны ажилтнаас бүрдсэн ажлын албыг;
      • “Гүйцэтгэх захирал” гэдэгт гүйцэтгэх захиргааг удирдан ажиллаж байгаа удирдах зөвлөлөөс томилогдсон албан тушаалтныг;
      • “Нарийн бичгийн дарга” гэдэгт Удирдах зөвлөлөөс томилогдсон УЗ-ийн даргын шууд удирдлагад ажиллах албан тушаалтныг.
  • Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны эрх барих дээд байгууллага байх бөгөөд 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, 3 жилийн хугацаатай байна.
    • Удирдах зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдийн хуралд оролцогчдын ердийн олонхын саналаар, танхимаас сонгоно.
    • Удирдах Зөвлөл хэлэлцсэн асуудлаар Тогтоол гаргана.
    • Удирдах Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтын тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар, гаргах шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Гишүүн тайлбараа бичгээр гаргах эрхтэй.
    • Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байх бөгөөд шийдвэрийг олонхын саналаар гаргана. Хэрэв санал тэнцвэл хуралдаан даргалагч нэг санал нэмж өгөх эрхтэй.
    • Удирдах зөвлөл нь улирал тутамд 1 удаа хуралдаж, тухай бүр хурлын тэмдэглэл үйлдэнэ.
    • Шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг Удирдах зөвлөлийн дарга санал болгосны дагуу эсвэл удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр хуралдуулж болно.
    • Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах албан тушаалтан багтана. Үүнд:
      • Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч
      • Удирдах зөвлөлийн гишүүн /14 орон тоо байна/
    • Удирдах зөвлөл нь дараах эрхтэй:
      • Холбооны гишүүнчлэлийн журам болон бусад хууль, тогтоомж, дүрэмтэй нийцүүлэн дотоод журмыг боловсруулж, батлан мөрдүүлэх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;
      • Бүх гишүүдийн хуралд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах;
      • Тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсвийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
      • Гишүүнчлэлийн журмыг шинэчлэх, холбооны гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, өөрчлөх;
      • Холбооны зорилго, зорилт, үйл ажиллагаанд нийцүүлэн хороодыг   батламжлах, өөрчлөх, татан буулгах;
      • Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах;
      • Гүйцэтгэх захирал, Нарийн бичгийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүдийн ердийн олонхын саналаар томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх;
      • Санхүүгийн бодлогыг боловсруулах, батлах;
      • Гүйцэтгэх захиргааны журмыг батлах;
      • Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.
    • Удирдах зөвлөл нь дараах үүрэгтэй:
      • Холбооны бодлого, хэтийн төлөв, стратегийг тодорхойлох;
      • Бүх гишүүдийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
      • Стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлах;
      • Холбоог манлайллаар хангах;
      • Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
      • Холбоог олон нийт, төрийн байгууллагатай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх;
      • Хүний хувийн мэдээллийг хаалттай, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэх;
      • Удирдах зөвлөлийн гишүүн тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
    • Төрийн бус байгууллагын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг төрийн бус байгууллага хүлээхгүй.
    • Холбооны Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгч нь холбооны удирдагч мөн.
    • Удирдах зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийн хурлаар нээлттэй санал хураалтаар танхимаас сонгоно.
    • Удирдах зөвлөлийн дарга дараах эрхтэй:
      • Холбоог дотоод, гадаадад бүрэн эрхтэйгээр төлөөлөх, манлайлах;
      • Удирдах зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, өөрчлөх, чөлөөлөх саналыг бүх гишүүдийн хуралд оруулах;
      • Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
      • Холбооны жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг жил бүр хянах;
      • Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;
      • Гүйцэтгэх захиргаанд үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавих;
      • Эрх хэмжээний хүрээнд эрх зүйн акт гаргах.
    • Удирдах зөвлөлийн дарга дараах үүрэгтэй:
      • Холбооны нэрийн өмнөөс холбооны үйл ажиллагааг сурталчлах;
      • Холбооны үйл ажиллагаатай холбогдсон санал, гомдол хүлээн авах бусад асуудлыг шалгах ажлыг зохион байгуулах;
      • Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөлийн хурлыг дүрэм, журамд заасан хугацаанд зарлах, бэлтгэл ажлыг хангуулах, удирдан зохион байгуулах, хуралдааныг даргалах.
    • Холбооны гүйцэтгэх захирал нь холбооны өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулна.
    • Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр зохицуулна.
    • Гүйцэтгэх захиралдараах эрхтэй:
      • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах;
      • Гүйцэтгэх захиргааны ажилтнуудыг томилох, өөрчлөх, чөлөөлөх;
      • Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Удирдах зөвлөлд танилцуулах, батлуулах;
      • Холбооны салбар, төлөөлөгчийн газар, сонирхлын клубуудыг байгуулах, өөрчлөх, татан буулгах санал гаргах;
      • Холбооны ерөнхийлөгчтэй зөвшилцөн, хөлсөөр ажиллах хувь хүн, байгууллагатай гэрээ байгуулах;
    • Гүйцэтгэх захирал дараах үүрэгтэй:
      • Холбооны нэрийн өмнөөс холбогдох байгууллагатай харилцаж ажиллах;
      • Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
      • Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг сонгох хүртэл албан үүргээ хэвээр гүйцэтгэнэ;
      • Холбооны нэрийн өмнөөс холбооны үйл ажиллагааг сурталчлах;
    • Нарийн бичгийн дарга нь Удирдах зөвлөлөөс томилогдсон УЗ-ийн даргын шууд удирдлагад ажиллах албан тушаалтан бөгөөд дараах эрх, үүрэг:
      • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх эрхтэй;
      • Сайн дурынхан болон олон нийтэд мэдээлэл хүргэх үүрэгтэй;
      • Удирдах зөвлөлийг болон холбооны гишүүдийг мэдээллээр хангах;
      • Удирдах зөвлөлийн даргын шууд удирдлага дор ажиллаж;
      • Удирдах зөвлөл, холбооны гишүүдтэй нягт хамтран ажиллах;
      • Удирдах зөвлөлийн хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Удирдах зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор Нарийн бичгийн дарга боловсруулж хурал болохоос 3 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ;
      • Хурал болохоос өмнө Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд бичгээр саналаа өгч болох бөгөөд энэхүү саналыг хүчин төгөлдөр хэмээн үзэж, саналыг хуралд танилцуулах.
  • Холбооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих зорилго бүхий нэгж юм.
    • Хяналтын зөвлөл нь  холбооны 3-аас доошгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэй, 3 жилийн хугацаатай бүх гишүүдийн хурлаар  сонгогдоно.
    • Холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захиргааны  бүрэлдэхүүнийг хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгохгүй.
    • Хяналтын зөвлөл 6 сар тутамд хуралдана. Шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ээлжит бусаар хуралдаж болно.
    • Хяналтын зөвлөл нь холбооны үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээ, бичиг баримтыг саадгүй гаргуулан авах, холбогдох мэргэжилтэнг хяналтын үйл ажиллагаанд татан оролцуулах эрхтэй.
  • Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэртэй байна.
    • Холбооны орлого дараах эх үүсвэрээс бүрдэж болно. Үүнд:
      • Гишүүдийн татвар;
      • Гишүүд болон гадаад, дотоодын иргэд, байгууллагаас өгсөн хандив;
      • Гадаад, дотоодын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн төслийн ажлын төсөв;
      • Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
      • Байгууллагын бэлгэдэл , нэр бүхий бараа борлуулсны татварын орлого;
      • Төсөл хэрэгжүүлэх зорилгоор Улсын төсөв, донор байгууллага, Засгийн газрын тусгай сангаас олгосон хөрөнгө;
      • Бусад орлого;
    • Холбооны санхүүгийн жил нь төсвийн жилтэй давхцах бөгөөд анхных нь бүртгүүлсэн өдрөөс эхэлж тухайн жилийн 12-р сарын 31-нд дуусна.
    • Холбооны Санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
  1. Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл Холбоо нь бусад байгууллагатай нэгдэн нийлэх, эсвэл хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулагдаж болно.
    1. Холбоог татан буулгах шийдвэрийг бүх гишүүдийн хурал /эрх барих дээд байгууллага/ гаргана.
    2. Татан буугдахад зохих төлбөр тооцоог хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
    3. Холбоог үндсэн зорилгоо биелүүлсэн гэж үзсэн бол Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлийн дагуу татан буулгах буюу өөрчлөн байгуулж болно.
    4. Татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэр гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор холбогдох байгууллагуудад мэдэгдэнэ.
  1. Бүх гишүүдийн хурлын олонхын саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
    1. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг холбооны гишүүдээс оролцуулан байгуулж, нарийн бичгийн дарга удирдах зөвлөлийн хуралд танилцуулна.
    2. Нэмэлт өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно.
    3. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг холбогдох байгууллагад хуанлийн 30 хоногийн дотор явуулах ажлыг гүйцэтгэх захирал хариуцна.