ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА

www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана.

Шагналд материал хүлээн авах, шалгаруулах

Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг  “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) холбоосоорхүлээн авна.

Шилдэг байгууллага

  • Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн;

Шилдэг иргэн

  • Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон;

Шилдэг судлаач, судалгааны баг

Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан; ААН, хувь хүн, судлаач, судалгааны багийг тодруулна.

Та бүхэн өргөдлөө 3 сарын 15-ний өдрөөс өмнө явуулна уу.  

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply