“Гүнээсээ хайрлая” усны аянд нэгдлээ
Монгол орны усны гол хэрэглээг хангадаг газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны “Гүнээсээ хайрлая” аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын Холбоо TББ, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” компани, Майнд плас компани хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монголын гидрогеологичдын холбоо нь дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
- Туул голын дагуух газрын доорх усны эх үүсвэрийн бүсийн цэвэрлэгээний ажлыг “ЦЭВЭР УС-ЭРҮҮЛ БИЕ” уриан дор 2022 оны 10-дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Усаа хайрлая” сэдвийн дор мэдлэгээ сорих, усаа хайрлан, хамгаалах ач холбогдлыг ойлгуулах, усны тухай мэдлэгээ зургийн аргаар илэрхийлэх боломжийг олгох зорилгоор гар зургийн уралдааныг 2022-10 дугаар сарын 22-с 2022-12 дугаар сарын 10-ны хооронд зохион байгууллаа.
- Мэргэжилтнүүдээ алдаршуулъя зорилгын хүрээнд цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа бөгөөд эхний нэвтрүүлэгт маань Гидрогеологич мэргэжлийн анхны төгсөгчдийн нэг Доктор А.Түвдэндорж оролцож 2022 оны 12-р сарын 10нд 25 дугаар телевизээр “БИ” хөрөг нэвтрүүлэг цацагдав.