Танилцуулга

Монголын  гидрогеологи, геоэкологийн мэргэжлийн холбоо нь 2011 онд нийгэм  зорилгоор Монголын гидрогеологичдын  холбоо нэртэй 13 гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдсан.

2025 оны 02 сарын 19-ны өдрөөс мэргэжлийн холбоо болж өргөжин нийт 80 орчим гишүүдтэй бөгөөд удирдах зөвлөлийн 15 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Нийт гишүүдээс ШУ доктор 1, Ардын багш 1, гавьяат 3, МУ-ын зөвлөх гидрогеологич 37, зөвлөх геоэкологич 2, мэргэшсэн гидрогеологич 20 байна.

АЛСЫН ХАРАА: Гидрогеологич, геоэкологич мэргэжилтнүүдийн чадавхийг олон улсын
түвшинд хүргэж, мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийн хурдасгуур нь байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО: Холбоо нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гидрогеологи,
геоэкологийн бүх төрлийн судалгааны ажлыг явуулахад дэмжлэг үзүүлэх, нэгдсэн удирдлагаар
хангах, салбарын хөгжлийг эрчимжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, улсын тэргүүлэх салбар
болгон хөгжүүлэх, гидрогеологи, геоэкологи мэргэжилтнүүдийг нэгтгэх, эв нэгдлийг хангах, ур
чадварыг хөгжүүлэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувь нэмэр оруулахад оршино.

Холбоо нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн
хүрээн үйл ажиллагаа явуулж, хүмүүнлэг, ардчилсан, ил тод нээлттэй байх зарчмыг баримтлана.

Холбоо нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах
чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
– Төрөөс усны талаар баримтлах бодлогод нийцсэн хөтөлбөр боловсруулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх чиглэлээр санал зөвлөмж, дүгнэлт гаргах, салбар дундын уялдаа холбоог бэхжүүлж хамтран ажиллах;
– Гидрогеологи, геоэкологийн бүхий л төрлийн судалгаа шинжилгээний ажил, зөвлөх үйлчилгээ, менежментийн чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, зохион
байгуулах, хяналт тавин ажилд оролцож дэмжлэг үзүүлэх;
– Гишүүд, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтнүүдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, гадаад дотоод харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх, мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
– Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, нийгмийн мэдлэг, үнэлэмж, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, мэргэжил сурталчлах арга хэмжээг тасралгүй зохион
байгуулах;
– Чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэх зорилгоор мэргэжлийн зэрэг олгох, давтан сургах сургалт зохион байгуулах.
– Салбарт өндөр технологи, инновацыг хөгжүүлэх, бараа, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн арга
аргачлал, стандарт, норм дүрэм боловсруулах, нутагшуулах, сурталчлах, олон нийтэд түгээх ажилд гишүүдийн оролцоог хангах.
– Төсөл хөтөлбөр, судалгааны ажлуудад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнээр хангаж
хамтран ажиллах.
– Мэргэжлийн холбооны үйл ажиллагааг тогтмол сайжруулж, өргөжүүлэх зорилгоор олон улсын хурал, сургалт семинар, хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар хөгжингүй орны туршлага судлах, солилцоход гишүүдээ төлөөлөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах.
– Гишүүдийн бүтээлч сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч, удирдах ур чадварыг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн сургалт семинар, эрдэм шинжилгээний хурал чуулган, нөхөрсөг уулзалт, өдөрлөг, аялал зохион байгуулах замаар салбарын мэргэжилтнүүдийг идэвхжүүлэх, бизнес хамтын ажиллагааны санал мэдээллээ солилцох
боломжоор хангах.