HydroNet уулзалт боллоо

HydroNet уулзалт боллоо

Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…

УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат…

2024 ОНЫ МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалт 4 сарын 15-27 өдрүүдийн хооронд МГГ холбоо болон Вотер менежмент ХХК-ийн оффист амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус сургалтад Гидрогеологийн мэргэшсэн 3 инженер, Зөвлөх 8 инженер сургалтанд хамрагдаж болзолоо хангасанд баяр хүргэе.

“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН ХҮРЭЭНД 2024 оны 03 сарын 22 өдөр ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ УСНЫ ШИЛДЭГ ШИЙДЭЛ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн усны өдөр 3-р сарын 22-нд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, Оюу толгой ХХК, Монголын Гидрогеологичдийн холбоо, ШУТИС хамтран зохион байгуулсан “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын шагнал гардуулах ёслолын ажиллагааныы агшнуудаас хуваалцаж байна.

ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…

“WATER FOR PEACE” WORLD WATER DAY 2024

Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэнгэг усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг юм. 2023 онд өөрчлөлтийг хурдасгахад анхаарлаа хандуулсан бол 2024 онд Энх тайвны төлөө усыг ашиглах нь буюу Water for Peace уриан дор тэмдэглэн өнгөрүүлэнэ. Ус хомсдох, бохирдох, тэгш бус,…

Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…