МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг зохион байгууллаа.

Тус семинарт хоёр албаны гидрогеологийн судалгаа хариуцсан мэргэжилтнүүд, “ГСШТ” ТӨҮГ, МУИС-ын Геологи, геофизикийн тэнхим, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын гидрогеологи, геоэкологийн холбооны эрдэмтэн, судлаач нар болон салбарын төлөөллүүд оролцов.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Уурхайн танилцах аялал-2023 зохион байгуулав

    Монголын Гидрогеологичдын холбооноос санаачлан салбарын мэргэжилтэн бэлтгэсэний 50 жилийн ойд зориулан ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн салбарын гидрогеологийн ангийн оюутнуудыг Бадрах Энержи ХХК-ийн ураныг газрын доор уусган олборлох туршилтын талбай болон туршилтийн үйлдвэртэй танилцах аялалыг 2023 оны 04 сары 07-09 хооронд зохион байгууллаа. Аялалын дараа тус компаний гүйцэтгэх захирал ноён Марк Мелеардтай МГХ-ны ерөнхийлөгч болон ШУТИС-ын…

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • “Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” боллоо

    Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр…

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Докторын зэрэг хамгааллаа

    Монголын гидрогеологичдын холбооны гишүүн, ШУТИС -ийн докторант Дамба овогтой БАТЖАРГАЛ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “САВ ГАЗРЫН ГАЗАР ДООРХ УСНЫ НӨӨЦ БҮРЭЛДЭН ТАРХАХ ЗҮЙ ТОГТОЛ (ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР)” сэдвээр Геологи-Эрдэс судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Геологийн ухааны доктор Д.Батжаргал танд Монголын гидрогеологичдын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын…