2024 ОНЫ МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалт 4 сарын 15-27 өдрүүдийн хооронд МГГ холбоо болон Вотер менежмент ХХК-ийн оффист амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус сургалтад Гидрогеологийн мэргэшсэн 3 инженер, Зөвлөх 8 инженер сургалтанд хамрагдаж болзолоо хангасанд баяр хүргэе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэхэн гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулуунд “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” хүртээсэн билээ. Монголын гидрогеологичдын холбоо 2023-2-14-ны өдөр шинэхэн Гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер доктор М.Алей “Гидрогеологийн салбарын…

  • МОНГОЛЫН ГЕОЛОГИ 84 ЖИЛ

    “Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 84 жилийн ой, Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ГЕОЛОГИЧИД болон геологи-хайгуулын салбарт ажиллаж байгаа нийт мэргэжилтэнүүддээ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНООС баярын мэнд хүргэе! Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Дэлхийн усны нөөц

    Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр…

  • МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

    Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг…

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…