Дорноговь аймгийн Сайншанд суманд мэргэжлийн сургалт зохион байгуулав.

МГГМХ нь 2025 оны 04 сарын 04 өдөр Оюу Толгой ХХК-н санаачилсан Гүнээсээ Хайрлая газрын доорх усыг таниулах аяны хүрээнд УСНЫ ГАЗАР тай хамтран Усны нөөцийн нэгдсэн менежментийн биелэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ГӨДГСГЗ-ны мэргэжилтнүүдэд

  • Усны эрэл хайгуулын хээрийн ажлын үе шатанд хяналт тавих,
  • Газрын доорх усны мониторингийн судалгаа, боловсруулалтын талаар сургалт зохион байгууллаа.

Мөн Дорноговь аймгийн холбогдох байгууллагуудад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, эрхзүйн зохицуулалтын талаар сургалт хийв.

Мөн СГЗ-ны хүсэлтээр Бадрах Энержи ХХК-ийн мэргэжилтнүүд өөрсдийн төсөл, үйл ажиллагаа, ашиглалтын технологийн талаар мэдээлэл, танилцуулга хийн хамтран оролцлоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

    Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг…

  • ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

    УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…

  • Дэлхийн усны нөөц

    Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр…

  • Уурхайн танилцах аялал-2023 зохион байгуулав

    Монголын Гидрогеологичдын холбооноос санаачлан салбарын мэргэжилтэн бэлтгэсэний 50 жилийн ойд зориулан ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн салбарын гидрогеологийн ангийн оюутнуудыг Бадрах Энержи ХХК-ийн ураныг газрын доор уусган олборлох туршилтын талбай болон туршилтийн үйлдвэртэй танилцах аялалыг 2023 оны 04 сары 07-09 хооронд зохион байгууллаа. Аялалын дараа тус компаний гүйцэтгэх захирал ноён Марк Мелеардтай МГХ-ны ерөнхийлөгч болон ШУТИС-ын…