Шилдэг судлаач шалгарлаа

“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын 2025 оны Шилдэг судлаачаар гидрогеологич Ш.Чулуунбаатар шалгарлаа.

Ш.Чулуунбаатар нь 2000 оноос хойш хийгдсэн гидрогеологийн судалгааны үр дүнг нэгтгэн бүсийн шинжтэй мэдээллийг Говийн 3 сав газрыг хамруулан Гидрогеологийн тэмдэглэл, Алтайн Өвөр Говь сав газрын газар доорх усны тархалт бүрдэлтийн зүй тогтол, Умард Говь, Дундад Халхын өндөрлөгийн гидрогеологи гэсэн 3 товхимлоор гаргасан. Шилдэг судлаач Ш.Чулуунбаатарт БАЯР ХҮРГЭЖ цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Холбооны гишүүнчлэлийн хураамж шинэчлэгдлээ

    2023-1-25-ны өдөр Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хурал болж МГХолбооны гишүүний татварыг жилийн 60 000₮ (жаран мянган төгрөг) байхаар шийдвэрлэлээ. Нийт гишүүд та бүхэн доорх Холбооны гишүүний анкетыг бөглөн, татвараа төлж гишүүнчлэлээ сунгана уу. Банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 461014799 Дансны нэр:Монголын гидрогеологичдын холбоо Гүйлгээний утга: Овог, Нэр, Утасны дугаар Share via: Facebook X…

  • МГХ Гүнээсээ хайрлая аяны хүрээнд Дорноговь аймагт газрын доорх усыг таниулах сургалт зохион байгууллаа

    Монголын Гидрогеологичдын холбоо газрын доорх усыг таниулах зорилгоор Гүнээсээ хайрлая аяны хамтын ажиллагааны хүрээнд Галба-Өөш Долоодын Сав газрын захиргаа, аймаг сумдын ЕБС-ын газарзүйн багш нар болон ахлах, дунд, бага ангийн сурагчдад 2023 оны 11 сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа. Халуун дулаан хүлээн авч, идэвхитэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье. Сургалтын хүрээнд ШУТИС-ын гидрогеологи, инженер…

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…

  • “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

    Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…

  • HydroNet уулзалт боллоо

    Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…