2024 ОНЫ МЭРГЭШСЭН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалт 4 сарын 15-27 өдрүүдийн хооронд МГГ холбоо болон Вотер менежмент ХХК-ийн оффист амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус сургалтад Гидрогеологийн мэргэшсэн 3 инженер, Зөвлөх 8 инженер сургалтанд хамрагдаж болзолоо хангасанд баяр хүргэе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…

  • “УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

    1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Монголын гидрогеологичдын холбоо хамтран “Усны үнэ цэн” нэртэй ЕБС-ийн сурагчдын гар зургийн үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв -ийн үзэсгэлэнгийн танхимд…

  • “Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

    2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын…

  • Шилдэг судлаач шалгарлаа

    “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын 2025 оны Шилдэг судлаачаар гидрогеологич Ш.Чулуунбаатар шалгарлаа. Ш.Чулуунбаатар нь 2000 оноос хойш хийгдсэн гидрогеологийн судалгааны үр дүнг нэгтгэн бүсийн шинжтэй мэдээллийг Говийн 3 сав газрыг хамруулан Гидрогеологийн тэмдэглэл, Алтайн Өвөр Говь сав газрын газар доорх усны тархалт бүрдэлтийн зүй тогтол, Умард Говь, Дундад Халхын өндөрлөгийн гидрогеологи гэсэн 3 товхимлоор…

  • Монголын Гидрогеологичдын холбоо

    Монголын Гидрогеологичдын Холбоо нь Монгол Улсын гидрогеологичдын нэгтгэх, Монгол Улсын Гидрогеологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсан. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Холбооны гишүүнчлэлийн хураамж шинэчлэгдлээ

    2023-1-25-ны өдөр Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хурал болж МГХолбооны гишүүний татварыг жилийн 60 000₮ (жаран мянган төгрөг) байхаар шийдвэрлэлээ. Нийт гишүүд та бүхэн доорх Холбооны гишүүний анкетыг бөглөн, татвараа төлж гишүүнчлэлээ сунгана уу. Банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 461014799 Дансны нэр:Монголын гидрогеологичдын холбоо Гүйлгээний утга: Овог, Нэр, Утасны дугаар Share via: Facebook X…