Шинэхэн гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулуунд “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” хүртээсэн билээ.

Монголын гидрогеологичдын холбоо 2023-2-14-ны өдөр шинэхэн Гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер доктор М.Алей “Гидрогеологийн салбарын өнөөдрийн хөгжлийн түүхийн хугацаанд таны оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд туйлын баяртай байна. Энэхүү үйл явдал манай салбарын хувьд анхных бөгөөд төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл гэж үзээд баяртай байна” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • МОНГОЛЫН ГЕОЛОГИ 84 ЖИЛ

    “Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 84 жилийн ой, Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ГЕОЛОГИЧИД болон геологи-хайгуулын салбарт ажиллаж байгаа нийт мэргэжилтэнүүддээ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНООС баярын мэнд хүргэе! Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • Докторын зэрэг хамгааллаа

    Монголын гидрогеологичдын холбооны гишүүн, ШУТИС -ийн докторант Дамба овогтой БАТЖАРГАЛ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “САВ ГАЗРЫН ГАЗАР ДООРХ УСНЫ НӨӨЦ БҮРЭЛДЭН ТАРХАХ ЗҮЙ ТОГТОЛ (ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР)” сэдвээр Геологи-Эрдэс судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Геологийн ухааны доктор Д.Батжаргал танд Монголын гидрогеологичдын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын…

  • “Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

    2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын…

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • Холбооны гишүүнчлэлийн хураамж шинэчлэгдлээ

    2023-1-25-ны өдөр Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хурал болж МГХолбооны гишүүний татварыг жилийн 60 000₮ (жаран мянган төгрөг) байхаар шийдвэрлэлээ. Нийт гишүүд та бүхэн доорх Холбооны гишүүний анкетыг бөглөн, татвараа төлж гишүүнчлэлээ сунгана уу. Банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 461014799 Дансны нэр:Монголын гидрогеологичдын холбоо Гүйлгээний утга: Овог, Нэр, Утасны дугаар Share via: Facebook X…