“Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын шугамын огтлолын цэг болох Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уулын баруун салбар, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хөндлөн уулын даваанд байдаг Ус хагалбарын аялалд Монголын Гидрогеологчдын холбооны гишүүд, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Барилга архитектурын сургууль, ХААИС, Батлах хамгаалахын их сургуулийн багш оюутнууд, Оюу Толгой, сав газрын захиргаа зэрэг байгууллагуудаас бүрдсэн нийт 125 хүн оролцлоо. Ус хагалбарын цэгийн тухай ШУТИС, Барилга архитектурын сургуулийн зөвлөх профессор, Монголын улсын гавьяат багш П.Болд ярьж, уст цэгийг нээсэн түүх түүний онцлогийн талаар Монголын Гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Д.Сурмаажав тайлбар хийж, “Гүнээсээ хайрлая” аяны тухай Оюу Толгой компанийн гидрогеологич С.Отгонбаатар танилцуулав. Аялалд оролцсон оюутнуудын дунд тэмцээн зохиож түрүүлсэн оюутнуудад шагнал гардууллаа. Аялалд идэвхтэй оролцсон нийт гидрогеологичид, багш оюутнууддаа баярлалаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шилдэг судлаач шалгарлаа

    “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын 2025 оны Шилдэг судлаачаар гидрогеологич Ш.Чулуунбаатар шалгарлаа. Ш.Чулуунбаатар нь 2000 оноос хойш хийгдсэн гидрогеологийн судалгааны үр дүнг нэгтгэн бүсийн шинжтэй мэдээллийг Говийн 3 сав газрыг хамруулан Гидрогеологийн тэмдэглэл, Алтайн Өвөр Говь сав газрын газар доорх усны тархалт бүрдэлтийн зүй тогтол, Умард Говь, Дундад Халхын өндөрлөгийн гидрогеологи гэсэн 3 товхимлоор…

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…

  • Холбооны гишүүнчлэлийн хураамж шинэчлэгдлээ

    2023-1-25-ны өдөр Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хурал болж МГХолбооны гишүүний татварыг жилийн 60 000₮ (жаран мянган төгрөг) байхаар шийдвэрлэлээ. Нийт гишүүд та бүхэн доорх Холбооны гишүүний анкетыг бөглөн, татвараа төлж гишүүнчлэлээ сунгана уу. Банк: Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар: 461014799 Дансны нэр:Монголын гидрогеологичдын холбоо Гүйлгээний утга: Овог, Нэр, Утасны дугаар Share via: Facebook X…

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

    Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…