Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд:

  • 2023 оны 03 дугаар сарын 20-нд “Газрын доорх усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 21-нд “Гадаргын усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 22-нд “Усны салбарын эрхзүйн орчин, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 24-нд “Цэнхэр алт” үндэсний чуулган.

    ✅Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов.

    ✅Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн.

    ✅Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, улс орныхоо өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахын тулд “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт 4 зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.

    ✅Тухайлбал, чуулганы зөвлөмжид тусгагдсан хууль эрхзүй, засаглалыг сайжруулах чиглэлээр Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хуримтлуулах чиглэлээр гадаргын болон газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгалаа.

    ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

    • Мэндчилгээ

      “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

    • МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

      Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг…

    • Шинэхэн гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

      Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулуунд “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” хүртээсэн билээ. Монголын гидрогеологичдын холбоо 2023-2-14-ны өдөр шинэхэн Гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер доктор М.Алей “Гидрогеологийн салбарын…

    • Шилдэг судлаач шалгарлаа

      “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалтын 2025 оны Шилдэг судлаачаар гидрогеологич Ш.Чулуунбаатар шалгарлаа. Ш.Чулуунбаатар нь 2000 оноос хойш хийгдсэн гидрогеологийн судалгааны үр дүнг нэгтгэн бүсийн шинжтэй мэдээллийг Говийн 3 сав газрыг хамруулан Гидрогеологийн тэмдэглэл, Алтайн Өвөр Говь сав газрын газар доорх усны тархалт бүрдэлтийн зүй тогтол, Умард Говь, Дундад Халхын өндөрлөгийн гидрогеологи гэсэн 3 товхимлоор…

    • “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

      Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…

    • Сургалт зохион байгуулна

      Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна. Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний…