Сургалт зохион байгуулна

Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна.

Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай.

Мөн багц сургалтыг сонгон суралцагчдад хөнгөлөлт олгоно. Сургалтын хуваарийг тодорхой болсны дараа мэдэгдэнэ.

Сургалтын төлбөр:

            1 цаг- 15 000₮

            Холбооны гишүүн бол 1 цаг-10 000₮  

Багц сургалт:

Мэргэжлийн чиглэлийн 18 цагийн хичээл

            Холбооны гишүүн- 120 000₮

            Гишүүн бус бол-240 000₮

Мэргэшүүлэх 32 цагийн сургалт

            Холбооны гишүүн- 250 000₮

            Гишүүн бус бол-400 000₮

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • “УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

    1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Монголын гидрогеологичдын холбоо хамтран “Усны үнэ цэн” нэртэй ЕБС-ийн сурагчдын гар зургийн үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв -ийн үзэсгэлэнгийн танхимд…

  • МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

    Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг…

  • HydroNet уулзалт боллоо

    Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…