Геологийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний эрхийг сунгах болон сургалтын бүртгэл явагдаж байна

  1. Мэргэшсэн, зөвлөх зэргийн хугацаа сунгуулах мэргэжилтэн нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.24, 2.25-д заасны дагуу ажлын тайлангаа харьяа Мэргэжлийн холбоо (МХ)-нд хүргүүлж , 2.26 дахь заалтад тусгасан нөхцлүүдийн аль нэгийг хангасан болохыг батлах мэдээллийг МХ-д бүрдүүлж өгнө.
  • Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12-2.16-д заасан шаардлага хангасан байхаас гадна мөн журмын 2.17 дахь заалтад тусгасан баримт материалыг бүрдүүлэн тухайн чиглэлийн мэргэжлийн холбоонд бүртгүүлнэ.

Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.

Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.

Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.

Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.

Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.

  • Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт
  • Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын лавлагаа эсхүл ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар
  • Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа (цахимаар шалгаж болно)
  • Дипломын хуулбар (баталгаажсан)
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн баталгаажсан хуулбарууд
  • Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн баримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа
  • Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг 
  • Сургалтын төлбөрийн баримт

Сунгалтын хураамж: Мэргэшсэн мэргэжилтэн 250,000 төгрөг

                                    Зөвлөх зэргийн сургалтын хураамж 300,000 төгрөг

Сургалтын хураамж: Мэргэшсэн мэргэжилтэн 800,000 төгрөг

                                    Зөвлөх зэргийн сургалтын хураамж 1,000,000 төгрөг

            Дансны мэдээлэл: Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл ГҮТББ

            Харилцагч банк: Хас банк

            Данс: 5004577796

            Утга: Овог, нэр, регистр, сурах чиглэл

АНХААРАХ:

  1. Бүртгэлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл зөвхөн 2 сар үргэлжилнэ.
  2. https://ucgam.com/register вэб сайт засвартай байгаа тул доорх гүүгл формыг бөглөж бүртгэл үүсгэнэ үү.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe4nHIbGhK8e1PwL9s7MCI74LaBBTVH6w-0ReWKo9SeuyVWEA/viewform?usp=share_link

  • Холбогдох баримт материалыг онлайнаар (зөвхөн PDF өргөтгөл дээр) илгээх ЭСВЭЛ тухайн харьяалагдах холбоонд холбогдох материалыг битүүмжлэн албан ёсоор тухайн холбооны хариуцсан ажилтанд хүргүүлнэ.

Харьяалагдах холбоо

№ХолбооМэргэших чиглэлХолбоо барихУтас
1Монголын Геологийн ХолбооГеологийн зураглал, региональ судалгаа ашигт малтмалын эрэл, хайгуулЖ.Даваа91997025
2Монголын Геофизикчдын ХолбооГеофизикБ.Даариймаа88206898
3Монголын Гидрогеологичдын ХолбооГидрогеологи, геоэкологиД.Алтантунгалаг99761551
4Монголын Улсын Өрөмдлөгийн ХолбооӨрөмдлөгийн мэргэшсэн инженерД.Ундармаа99764013

Холбогдох утас: 99072540

МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ


ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ