Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд оролцосон туршлагаасаа хуваалцан сонирхолтой танилцуулга хийсэнд баярлалаа.
Та бүхнийг дараа дараагийн уулзалтуудад идэвхитэй оролцохыг урьж байна.