“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн Ханбогд суманд говийн бүсийн газрын доорх усны нөөц, чанар талаар мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн судалгааны ажлыг танилцуулах,  мэдээлэл хүргэх болон Оюу толгой ХХК-ийн хэрэгжүүлж буй усны төслүүдийн талаар танилцуулах зорилгоор 2024 оны 04 сарын 23 өдөр “Ханбогд Усны Чуулган”-г амжилттай зохион байгууллаа.

Уг чуулганаар Монгол Улсын газрын доорх усны нөөцийг хамгаалах, судлах, арвилан хэмнэх, нөөцийн чанарын судалгаа, хяналт шинжилгээ, бүс нутгийн усны экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн ажил, төслүүдийн судалгаа дүгнэлтийг салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллагууд орон нутгийн иргэдэд танилцуулав. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллага, усны салбарын эрдэмтэн судлаачид илтгэл тавьж танилцуулга хийж, мэдээллээ нээлттэй солилцлоо.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply