Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна:
Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.
Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.
Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.