“Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

“Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын шугамын огтлолын цэг болох Хэнтийн нурууны үргэлжлэл Цогтчандмань уулын баруун салбар, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Хөндлөн уулын даваанд байдаг Ус хагалбарын аялалд Монголын Гидрогеологчдын холбооны гишүүд, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль, Барилга архитектурын сургууль, ХААИС, Батлах хамгаалахын их сургуулийн багш оюутнууд, Оюу Толгой, сав газрын захиргаа зэрэг байгууллагуудаас бүрдсэн нийт 125 хүн оролцлоо. Ус хагалбарын цэгийн тухай ШУТИС, Барилга архитектурын сургуулийн зөвлөх профессор, Монголын улсын гавьяат багш П.Болд ярьж, уст цэгийг нээсэн түүх түүний онцлогийн талаар Монголын Гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Д.Сурмаажав тайлбар хийж, “Гүнээсээ хайрлая” аяны тухай Оюу Толгой компанийн гидрогеологич С.Отгонбаатар танилцуулав. Аялалд оролцсон оюутнуудын дунд тэмцээн зохиож түрүүлсэн оюутнуудад шагнал гардууллаа. Аялалд идэвхтэй оролцсон нийт гидрогеологичид, багш оюутнууддаа баярлалаа.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply