“Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” боллоо

“Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” боллоо

Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ.

Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, Монголын Геологийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Тодбилэг “Монгол Улсын Геологийн салбарын өнөөгийн байдал”, Монгол Улсын Их Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор Х.Уламбадрах “Геологийн салбарын хүний нөөц, геологичдын оюуны үнэлэмж”, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгүүд өрнөсөн бөгөөд Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл оролцон өөрсдийн саналыг хүргүүлэв.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply