МГХ Гүнээсээ хайрлая аяны хүрээнд Дорноговь аймагт газрын доорх усыг таниулах сургалт зохион байгууллаа

Монголын Гидрогеологичдын холбоо газрын доорх усыг таниулах зорилгоор Гүнээсээ хайрлая аяны хамтын ажиллагааны хүрээнд Галба-Өөш Долоодын Сав газрын захиргаа, аймаг сумдын ЕБС-ын газарзүйн багш нар болон ахлах, дунд, бага ангийн сурагчдад 2023 оны 11 сарын 30-ны өдөр сургалт зохион байгууллаа. Халуун дулаан хүлээн авч, идэвхитэй оролцсон та бүхэндээ талархал илэрхийлье.

Сургалтын хүрээнд ШУТИС-ын гидрогеологи, инженер геологийн ангийн төгсөх курсын оюутнууд маань Дорноговь аймгийн ЕБС сурагчидын дунд газрын доорх усны тухай мэдлэг олгож, АХА тэмцээн зохион байгуулан, сурагчдын нэг өдрийг сонирхолтой бүтээлж өнгүүллээ.

ГӨДГСГЗ-нд газрын доорх ус, түүний хөдөлгөөн сэдэвт сургалт

ГӨДГСГЗ-нд газрын доорх усны мониторингийн мэдээлэл боловсруулах сэдэвт сургалт

Дорноговь аймгийн ЕБС-ын газарзүйн багш нар газрын доорх усны тухай мэдлэг олгох сургалт

Дорноговь аймгийн ЕБС-ын сурагчдад газрын доорх усны тухай мэдлэг олгох сургалт

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

    Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат…

  • Сургалт зохион байгуулна

    Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна. Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний…

  • Шинэхэн гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулуунд “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” хүртээсэн билээ. Монголын гидрогеологичдын холбоо 2023-2-14-ны өдөр шинэхэн Гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер доктор М.Алей “Гидрогеологийн салбарын…

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • “Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

    2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын…

  • “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

    Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…