Усны мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдав

Усны мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдав

Усны мэргэжлийн нэгдсэн холбоо 2025 оны 02 сарын 26 өдөр байгуулагдлаа. УМНХ-ны удирдах зөвлөлд Монголын гидрогеологи, геоэкологийн холбооны удирдах зөвлөлийн 5 гишүүн, хяналтын зөвлөлд 1 гишүүн сонгогдлоо. Мөн манай холбооны удирдах зөвлөлийн гишүүн, БОУАЯ сайдын зөвлөх А.Хүрэлшагай Усны мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье

Онцлох мэдээлэл

Онцлох мэдээлэл

Монгол Улсын Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдын 2025 оны 03 сарын 25 өдрийн Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба Тодорхойлол 08-д нэмэлт өөрчлөлт оруулах, ажил мэргэжлийн лавлах /профайл/ батлах тухай А/79 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар ГЕОЭКОЛОГИЧ мэргэжлийг 2114-13 гэсэн индексээр шинээр нэмэгдүүллээ.