“Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” боллоо

Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ.

Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, Монголын Геологийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Тодбилэг “Монгол Улсын Геологийн салбарын өнөөгийн байдал”, Монгол Улсын Их Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор Х.Уламбадрах “Геологийн салбарын хүний нөөц, геологичдын оюуны үнэлэмж”, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгүүд өрнөсөн бөгөөд Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл оролцон өөрсдийн саналыг хүргүүлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Мэндчилгээ

    “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • МОНГОЛЫН ГЕОЛОГИ 84 ЖИЛ

    “Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 84 жилийн ой, Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ГЕОЛОГИЧИД болон геологи-хайгуулын салбарт ажиллаж байгаа нийт мэргэжилтэнүүддээ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНООС баярын мэнд хүргэе! Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • “УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

    1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Монголын гидрогеологичдын холбоо хамтран “Усны үнэ цэн” нэртэй ЕБС-ийн сурагчдын гар зургийн үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв -ийн үзэсгэлэнгийн танхимд…

  • УС ХАГАЛБАР 2024 АЯЛАЛ

    Монголын Гидрогеологичдын холбооноос Усны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ус хагалбар аялалыг 2024 онд Гүнээсээ хайрлая аяны хүрээнд 2024 оны 5 дугаар сарын 10 өдөр Ус сэрсэн цагаар зохион байгуулсан нь онцлог байлаа. Ус хагалбар-2024 аялалд Монголын Гидрогеологичдын холбооноос Гүйцэтгэх Захирал Н.Буянхишиг, Удирдах Зөвлөлийн гишүүн Л.Бямбасүрэн, Гавьяат багш Н.Батсүх, Байгаль орчны гавьяат…

  • Дорноговь аймгийн Сайншанд суманд мэргэжлийн сургалт зохион байгуулав.

    МГГМХ нь 2025 оны 04 сарын 04 өдөр Оюу Толгой ХХК-н санаачилсан Гүнээсээ Хайрлая газрын доорх усыг таниулах аяны хүрээнд УСНЫ ГАЗАР тай хамтран Усны нөөцийн нэгдсэн менежментийн биелэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ГӨДГСГЗ-ны мэргэжилтнүүдэд Мөн Дорноговь аймгийн холбогдох байгууллагуудад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, эрхзүйн зохицуулалтын талаар сургалт хийв. Мөн СГЗ-ны хүсэлтээр Бадрах Энержи ХХК-ийн…

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…