“УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

“УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Монголын гидрогеологичдын холбоо хамтран “Усны үнэ цэн” нэртэй ЕБС-ийн сурагчдын гар зургийн үзэсгэлэнг танилцуулж байна.

Үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв -ийн үзэсгэлэнгийн танхимд 2023.03.01-2023.03.31 -ний өдрүүдэд нээлттэй танилцуулагдах бөгөөд тус үзэсгэлэнгээр та бүхэн бидний ирээдүй болсон хүүхэд багачууд усны үнэ цэнийг өөр өөрийн мэдрэмж, өгүүлэмж, арга барилаар дүрслэн илэрхийлсэн 100 орчим бүтээлийг үзэж сонирхох боломжтой.

Зураг бол нүд сэтгэлийг баясгах хамгаас гэгээн ертөнц билээ.

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply