МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие оролцсон зүтгэлд тан талархан, арвин үйлсэд нь улам их амжилт хүсье!

У.Борчулуун нь 1950 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1958-1966 онд дунд сургууль, 1967-1970 онд Дархан хот дахь Политехникумд суралцаж хайгуулын өрмийн техникч, 1973-1979 онд ЗХУ-ын \хуучнаар\ Ташкент хотын Политехникийн дээд сургуульд суралцаж уулын инженер-гидрогеологчийн мэргэжил эзэмшсэн. Мөн “Говийн бүсийн геологийн структурүүдэд газар доорх усны бүрэлдэн бий болох ба тархалтын нөхцөл” сэдэвтэй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, улмаар 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийн эрдмийн зөвлөлд хамгаалан Геологи минералогийн ухааны докторын \РhD\ цол хүртсэн ба 1970 оноос 2012 оны 9 сар хүртэл улсын байгууллагад тасралтгүй 38 жил ажиллаж, гавьяаны амралтандаа гарсан.  Тэрээр Дорнодын Геологийн удирдах газарт өрмийн мастер \1970-1973 он\,  Модотын цагаан тугалганы экспедицэд Гидрогеологич инженер \1979-1981он\, Төвийн геологийн экспедицэд ангийн дарга, ерөнхий геологич \1981-1987 он\,  Геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд гидрогеологи, инженер геологийн судалгаа хариуцсан мэргэжилтэн \1987-1992 он\ , Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн нарийн бичгийн дарга \1992-1995\ , Хөдөө аж ахуй үйлдвэрийн яаманд Геологийн хэлтсийн дарга \1996-1997\ , Үйлдвэр худалдааны яаманд Нэгдсэн бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга \1998-2006\, “Эрдэнэс МГЛ” ХХК-д  Геологи уул уурхайн албаны дарга \2007-2008\ ,  Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн даргын \2009-2012\ албыг хашиж байсан 2013 оноос зөвлөх инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа ахмад гидрогеологичдын нэг юм.

МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • Удирдах зөвлөлийн хурал боллоо

    Монголын гидрогеологичдын холбооны удирдах зөвлөлийн хоёрдугаар хурал 2023 оны 2-р сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа. Хуралд МГХ-ны ерөнхийлөгч М.Алей, гүйцэтгэх захирал Н.Буянхишиг болон удирдах зөвлөлийн гишүүн У.Борчулуун, Д.Сурмаажав, Х.Гарамханд, Л.Бямбасүрэн, Холбооны менежер Д.Ган-Эрдэнэ нар оролцов. Тус хурлаар Мэргэшсэн мэргэжилтний болон зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Мөн хурлын үеэр Монголын гидрогеологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг…

  • “ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН

    Манай холбоо нь газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Оюу толгой” компани, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбартай хамтран  “Гүнээсээ хайрлая” аяныг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Уг аяны 2024 оны ажлын хүрээнд Эх дэлхийн өдрийг…

  • “WATER FOR PEACE” WORLD WATER DAY 2024

    Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэнгэг усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг юм. 2023 онд өөрчлөлтийг хурдасгахад анхаарлаа хандуулсан бол 2024 онд Энх тайвны төлөө усыг ашиглах нь буюу Water for Peace уриан дор тэмдэглэн өнгөрүүлэнэ. Ус хомсдох, бохирдох, тэгш бус,…

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • HydroNet уулзалт боллоо

    Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…