Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд:

  • 2023 оны 03 дугаар сарын 20-нд “Газрын доорх усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 21-нд “Гадаргын усны нөөц, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 22-нд “Усны салбарын эрхзүйн орчин, тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан
  • 2023 оны 03 дугаар сарын 24-нд “Цэнхэр алт” үндэсний чуулган.

    ✅Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов.

    ✅Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос сэргийлэх, хяналт-шинжилгээний сүлжээ, хайгуул судалгааг өргөтгөх, бохирдол, доройтлыг бууруулах, хүн амыг баталгаат усаар хангахад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцсэн.

    ✅Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, улс орныхоо өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахын тулд “Цэнхэр алт” үндэсний чуулган болон салбар хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн нийт 4 зүйл, 19 заалт бүхий чуулганы зөвлөмжийг боловсруулан, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллахыг даалгав.

    ✅Тухайлбал, чуулганы зөвлөмжид тусгагдсан хууль эрхзүй, засаглалыг сайжруулах чиглэлээр Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах, усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, хуримтлуулах чиглэлээр гадаргын болон газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлуудыг тусгалаа.

    ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

    • МОНГОЛЫН ГЕОЛОГИ 84 ЖИЛ

      “Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 84 жилийн ой, Монголын геологичдын өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн ГЕОЛОГИЧИД болон геологи-хайгуулын салбарт ажиллаж байгаа нийт мэргэжилтэнүүддээ МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБООНООС баярын мэнд хүргэе! Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

    • Мэндчилгээ

      “Үзэсгэлэн болгогч“ хэмээх туулай жилдээ Дэлгэр сайхан сэтгэлтэй Дээл бүсэн гоёлтой Дэлхий тэнийм баясгалантай Дээдэс нялхаст бэлэгтэй Хоймортоо нарны бурхадтай Хажуудаа насны бурхантай Эрүүл энх саруул сайхан Эрч дүүрэн, сэтгэл түвшин Сар шинэдээ сайхан шинэлээрэй! МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

    • HydroNet уулзалт боллоо

      Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…

    • Уурхайн танилцах аялал-2023 зохион байгуулав

      Монголын Гидрогеологичдын холбооноос санаачлан салбарын мэргэжилтэн бэлтгэсэний 50 жилийн ойд зориулан ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн салбарын гидрогеологийн ангийн оюутнуудыг Бадрах Энержи ХХК-ийн ураныг газрын доор уусган олборлох туршилтын талбай болон туршилтийн үйлдвэртэй танилцах аялалыг 2023 оны 04 сары 07-09 хооронд зохион байгууллаа. Аялалын дараа тус компаний гүйцэтгэх захирал ноён Марк Мелеардтай МГХ-ны ерөнхийлөгч болон ШУТИС-ын…

    • “WATER FOR PEACE” WORLD WATER DAY 2024

      Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэнгэг усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг юм. 2023 онд өөрчлөлтийг хурдасгахад анхаарлаа хандуулсан бол 2024 онд Энх тайвны төлөө усыг ашиглах нь буюу Water for Peace уриан дор тэмдэглэн өнгөрүүлэнэ. Ус хомсдох, бохирдох, тэгш бус,…

    • Монголын Гидрогеологичдын холбоо

      Монголын Гидрогеологичдын Холбоо нь Монгол Улсын гидрогеологичдын нэгтгэх, Монгол Улсын Гидрогеологийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, тус салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсан. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More