“Геологийн салбарын улсын зөвлөгөөн 2023” боллоо

Монгол Улсын Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлэх, тус салбарт хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах томоохон зорилтууд тусгагдсан.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнөөдөр геологи, уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын яам, агентлагаас санаачлан боловсруулж байгаа билээ.

Тиймээс Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний Геологийн Алба, Ашигт малтмал, газрын тосны газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр Геологийн салбарын улсын зөвлөгөөнийг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга “Монгол Улсын Геологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин”, Монголын Геологийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Тодбилэг “Монгол Улсын Геологийн салбарын өнөөгийн байдал”, Монгол Улсын Их Сургуулийн Геологи-Геофизикийн тэнхимийн дэд профессор Х.Уламбадрах “Геологийн салбарын хүний нөөц, геологичдын оюуны үнэлэмж”, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Геологийн салбарын тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгүүд өрнөсөн бөгөөд Монголын гидрогеологичдын холбооны төлөөлөл оролцон өөрсдийн саналыг хүргүүлэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • “УСНЫ ҮНЭ ЦЭН” СЭДЭВТ СУРАГЧДЫН ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

    1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 03 дугаар сарын 22-ний өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв болон Монголын гидрогеологичдын холбоо хамтран “Усны үнэ цэн” нэртэй ЕБС-ийн сурагчдын гар зургийн үзэсгэлэнг танилцуулж байна. Үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв -ийн үзэсгэлэнгийн танхимд…

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • Сургалт зохион байгуулна

    Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна. Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний…

  • “Дэлхийн ус хагалбарын цэг” рүү аялал зохион байгууллаа

    2023 оны Дэлхийн усны өдрийг “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монголын гидрогеологичдын холбооноос санаачлан Ус хагалбарын цэгийн аяллыг ТАНЬЖ МЭДЬЕ-ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ уриан дор 2023 оны 3-р сарын 25-ны өдөр зохион байгуулав. Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсацгүй ай савын ус хагалбарын…

  • ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

    УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…

  • Докторын зэрэг хамгааллаа

    Монголын гидрогеологичдын холбооны гишүүн, ШУТИС -ийн докторант Дамба овогтой БАТЖАРГАЛ 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “САВ ГАЗРЫН ГАЗАР ДООРХ УСНЫ НӨӨЦ БҮРЭЛДЭН ТАРХАХ ЗҮЙ ТОГТОЛ (ОРХОН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР)” сэдвээр Геологи-Эрдэс судлалын ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Геологийн ухааны доктор Д.Батжаргал танд Монголын гидрогеологичдын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын…