Арга хэмжээ

НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

ЗГХА Усны газар, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Оюу толгой компани хамтарсан “Гүнээсээ хайрлая” газрын доорх  усыг таниулах зорилготой мэдээллийн 5 жилийн хугацаата аяныг эхлүүлэн, 3 дахь жилдээ амжилттай  хэрэгжүүлж байна.

МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ  ЗОРИЛГООР ХИЙГДСЭН АЖЛУУД:

  • 2022 онд “ЦЭВЭР УС-ЭРҮҮЛ БИЕ” уриан дор Туул голын дагуух газрын доорх усны эх үүсвэрийн бүсийн нийтийн цэвэрлэгээ
  • 2023 онд ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР-ийн хүрээнд мэргэжилээ сурталчилах зорилгоор Төв Азийн усны хагалбар цэгтэй танилцах өдрин аялалыг уламжлал болгон зохион байгуулж байна.
  • 2024 онд Дэлхийн усны өдрийн хүрээнд “УСНЫ ШИЛДЭГ ШИЙДЭЛ ШАЛГАРУУЛАХ” шагнал гардуулах арга хэмжээний хамтран зохион байгуулагч
  • 2024 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд ХАНБОГД УСНЫ ЧУУЛГАН-ы ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд орон нутгийн иргэдэд говийн бүсийн газрын доорх усны онцлог болон судалгааны чиглэлээр мэдээлэл хүргэв.

ГИШҮҮДЭД ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • Бүх гишүүдийн хурлыг 2 жил тутамд зохион байгуулж удирдах зөвлөлийн гишүүд, холбооны ерөнхийлөгчийг шинээр томилож байна.
  • Гидрогеологи, геоэкологи, инженер-геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн баярын платиниум ивээн тэтгэгчээр оролцов.
  • УУХҮЯ, МГХНЗ-тэй хийсэн гэрээний дагуу 2022 оноос хойш мэргэшсэн мэргэжилтний сургалтыг жил бүр амжилттай зохион байгуулж мэргэшлсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгож байна.

СУДАЛГААНЫ АЖЛУУД:

  • Монгол улсын  нутаг дэвсгэрийн дунд масштабын гидрогеологийн зураглалын ажлыг өргөжүүлэх -2019, 2022, 2023 онууд
  • Алтайн өвөр говийн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө-2019
  • Булган аймгийн Могод сумын нутагт орших Хульжийн халуун рашааны нөөцийг тогтоох ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгааны ажил -2021 он
  • Усны нөөц, усжуулалтын чанарын техник, эдийн засгийн үндэслэл /Увс/-2022
  • Ханбогд сумын хөдөө аж ахуйн ус хангамжийн тогтвортой байдлын судалгаа-2024