HydroNet уулзалт боллоо

Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд оролцосон туршлагаасаа хуваалцан сонирхолтой танилцуулга хийсэнд баярлалаа.

Та бүхнийг дараа дараагийн уулзалтуудад идэвхитэй оролцохыг урьж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Мэргэшсэн, зөвлөх зэрэг олгох сургалтын бүртгэл эхэллээ

    Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12 – 2.16-д заасан шаардлага хангасан байна: Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй…

  • МЭНДЧИЛГЭЭ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие…

  • ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ AWARD 2024

    УСНЫ ЗҮЙ ЗОХИОСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИЛДЭГ ШИЙДЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛНА www.water.gov.mn/гүнээсээ-хайрлая вэбсайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч /цахим хуудас, “Гүнээсээ хайрлая 2024” усны шагналд нэр дэвших бүртгэл (jotform.com) хуудас болон QR холбоосоор орж шилдэг шийдэл, судалгааны ажлын мэдээлэл, дагалдах батламж, тайлан, тооцоо, судалгаа, зураг, видео болон бусад холбогдох материалуудыг хавсаргана. Шагналд материал хүлээн авах, шалгаруулах Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг…

  • Монголын гидрогеологи, геоэкологийн мэргэжлийн холбоо шинэчлэн байгуулагдав

    Монголын гидрогеологи, геоэкологийн холбооны Бүх гишүүдийн 5 дугаар хурал 2025 оны 02 сарын 14 өдөр амжилттай болж өнгөрлөө. Хурлаар Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, хэлэлцэж мэргэжлийн холбоо болон дүрмийн шинэчилсэн найрууллагыг бүх гишүүдээр батлав. Удирдах зөвлөлийн шинэ гишүүддээ болон бүх гишүүддээ ажлын өндөр амжилт хүсье. Share via: Facebook X (Twitter) LinkedIn More

  • “WATER FOR PEACE” WORLD WATER DAY 2024

    Дэлхийн усны өдрийг 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь цэнгэг усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг юм. 2023 онд өөрчлөлтийг хурдасгахад анхаарлаа хандуулсан бол 2024 онд Энх тайвны төлөө усыг ашиглах нь буюу Water for Peace уриан дор тэмдэглэн өнгөрүүлэнэ. Ус хомсдох, бохирдох, тэгш бус,…

  • Шинэхэн гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулуунд “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” хүртээсэн билээ. Монголын гидрогеологичдын холбоо 2023-2-14-ны өдөр шинэхэн Гавьяатаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер доктор М.Алей “Гидрогеологийн салбарын…