МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие оролцсон зүтгэлд тан талархан, арвин үйлсэд нь улам их амжилт хүсье!

У.Борчулуун нь 1950 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1958-1966 онд дунд сургууль, 1967-1970 онд Дархан хот дахь Политехникумд суралцаж хайгуулын өрмийн техникч, 1973-1979 онд ЗХУ-ын \хуучнаар\ Ташкент хотын Политехникийн дээд сургуульд суралцаж уулын инженер-гидрогеологчийн мэргэжил эзэмшсэн. Мөн “Говийн бүсийн геологийн структурүүдэд газар доорх усны бүрэлдэн бий болох ба тархалтын нөхцөл” сэдэвтэй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, улмаар 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийн эрдмийн зөвлөлд хамгаалан Геологи минералогийн ухааны докторын \РhD\ цол хүртсэн ба 1970 оноос 2012 оны 9 сар хүртэл улсын байгууллагад тасралтгүй 38 жил ажиллаж, гавьяаны амралтандаа гарсан.  Тэрээр Дорнодын Геологийн удирдах газарт өрмийн мастер \1970-1973 он\,  Модотын цагаан тугалганы экспедицэд Гидрогеологич инженер \1979-1981он\, Төвийн геологийн экспедицэд ангийн дарга, ерөнхий геологич \1981-1987 он\,  Геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд гидрогеологи, инженер геологийн судалгаа хариуцсан мэргэжилтэн \1987-1992 он\ , Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн нарийн бичгийн дарга \1992-1995\ , Хөдөө аж ахуй үйлдвэрийн яаманд Геологийн хэлтсийн дарга \1996-1997\ , Үйлдвэр худалдааны яаманд Нэгдсэн бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга \1998-2006\, “Эрдэнэс МГЛ” ХХК-д  Геологи уул уурхайн албаны дарга \2007-2008\ ,  Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн даргын \2009-2012\ албыг хашиж байсан 2013 оноос зөвлөх инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа ахмад гидрогеологичдын нэг юм.

МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн усны өдөр-2023 тэмдэглэн өнгөрүүллээ

    Дэлхийн усны өдрийн тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, БОАЖЯ, Усны газраас дараах хуралдаан, чуулганыг зохион байгууллаа. Үүнд: Тус салбар хуралдаан болон чуулганд Монголын гидрогеологичдыг холбооны гүйцэтгэх захирал Н.Буянхишиг “Газрын дооорх усны ордуудыг хамгаалах стратегийн зорилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн ба удирдах зөвлөлийн гишүүд, өөрсдийн саналыг илэрхийлэн оролцов. Хуралдаануудаас усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдол, бохирдлоос…

  • Геологийн салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтний эрхийг сунгах болон сургалтын бүртгэл явагдаж байна

    Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна. Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна. Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил…

  • HydroNet уулзалт боллоо

    Гүнээсээ хайрлая аяны хүрээнд зохион байгуулж буй HydroNet оройн уулзалт 2024 оны 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтад ирсэн хүмүүсдээ талархал илэрхийлье. Тус уулзалтын хүрээнд Orp institute-ийн хувь хүний зан төлөвийг тодорхойлдог тестээр өөрсдийн онцлог төлөвийг тодорхойлсон сонирхолтой, үр дүнтэй сургалт болж өнгөрсөн. Мөн Усны Газрын УНХ-ийн мэргэжилтэн Г.Гансэлэм IAH олон улсын хуралд…

  • Сургалт зохион байгуулна

    Монголын гидрогеологичдын холбооноос Зөвлөх болон Мэргэшсэн мэргэжилтний сургалтыг зохион байгуулахаар бэлтгээд байгаа бөгөөд сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталсан. Мэргэшсэн мэргэжилтний сургалтанд хамрагдах сонирхолтой ч шаардлага хангахгүй байгаа төгсөгчид, инженерүүддээ зориулан цөөн тооны хүмүүст тус сургалтыг цагаар сонгон суух боломжийг олгож байна. Сургалтанд суух сонирхотой хүмүүс суух сэдвээ сонгон 2023-2-25ны дотор info@hydrogeology.m хаягаар бүртгүүлнэ үү. Хүний…

  • Дэлхийн усны нөөц

    Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч нийт усны ердөө 2.5 хувь цэнгэг ус байдаг. Энэ цэнгэг усны нөөцийн дийлэнхийг өмнөд, хойд туйлын мөс цас, мөсөн голууд эзэлдэг учир газарзүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад 31 хувийг нь л хүмүүс хэрэглэх боломжтой байдаг. Өнөөдөр дэлхий даяар хүний хэрэгцээнд зориулан 4600 гаруй шоо километр…

  • МҮГА, Их Британий геологийн албатай уулзалт хийв.

    Үндэсний геологийн алба нь Их Британийн геологийн албатай хамтран Монгол Улсын гидрогеологийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, дэлхийн гидрогеологийн хөгжил, цаашдын чиг хандлага, орчин үеийн гидрогеологийн судалгааны арга, гидрогеологийн зураг зохиох шинэлэг арга, аргачлал, газрын гүний усны нөөц тэдгээрийн гидрогеологийн нөхцөл ба уул уурхайн идэвхитэй үйл ажиллагаатай холбоотой нөлөөллийг хэрхэн үнэлэх зэрэг сэдвээр зөвлөлдөх семинарыг…