![]()
Дэлхийн усны өдөр – 2026 ![]()
Дэлхийн усны өдрийн үйл ажиллагааны мэдээлэл ![]()
Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан усны нөөцийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, зөв хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор дараах ажлуудыг зохион байгууллаа.
Монголын Гидрогеологи Геоэкологийн мэргэжлийн холбооны зүгээс Дэлхийн усны өдрийг угтан хийсэн ажлууд:
![]()
![]()
3 дугаар сарын 19-ний өдөр “Ус ба тэгш эрх” сэдвээр хэлэлцүүлэгт оролцов. Энэхүү хэлэлцүүлгээр усны хүртээмж, тэгш байдлын асуудлыг онцлон авч үзлээ.
![]()
![]()
3 дугаар сарын 20-ны өдөр Мянганы сорилтын корпорац болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт (Усны Компакт)-ын хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөртэй танилцах арга хэмжээг зохион байгууллаа.
Үүнд хаягдал ус дахин боловсруулах төсөл, бүтээн байгуулалтын явцтай танилцсан нь усны тогтвортой хэрэглээг хангахад чиглэсэн чухал алхам байв.
![]()
![]()
Мөн 3 дугаар сарын 20-ны өдөр Усны газар-аас зохион байгуулсан сургалт, семинарт оролцож, сав газрын захиргаа болон аймаг, нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүдэд МГГМ Холбоо-ны үйл ажиллагааг танилцууллаа.
![]()
![]()
“Вояж” усны үйлдвэрийн хүсэлтийн дагуу ахлах ангийн сурагчдад усны үнэ цэнэ, зөв зохистой хэрэглээний талаар мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Эдгээр ажлуудаар дамжуулан усны нөөцийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, зөв хэрэглээг төлөвшүүлэхэд тодорхой хувь нэмэр орууллаа гэж үзэж байна.
Хүн бүр чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалцгаая! ![]()









