МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ” тэмдэгээр шагнагдсан Монгол улсын зөвлөх инженер, Монголын гидрогеологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн доктор Уртнасангийн Борчулууны тандаа Монголын нийт гидрогеологичдын өмнөөс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэж, гидрогеологийн салбарын хөгжид оюун бодлоо зориулан, гар бие оролцсон зүтгэлд тан талархан, арвин үйлсэд нь улам их амжилт хүсье!

У.Борчулуун нь 1950 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1958-1966 онд дунд сургууль, 1967-1970 онд Дархан хот дахь Политехникумд суралцаж хайгуулын өрмийн техникч, 1973-1979 онд ЗХУ-ын \хуучнаар\ Ташкент хотын Политехникийн дээд сургуульд суралцаж уулын инженер-гидрогеологчийн мэргэжил эзэмшсэн. Мөн “Говийн бүсийн геологийн структурүүдэд газар доорх усны бүрэлдэн бий болох ба тархалтын нөхцөл” сэдэвтэй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, улмаар 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургуулийн эрдмийн зөвлөлд хамгаалан Геологи минералогийн ухааны докторын \РhD\ цол хүртсэн ба 1970 оноос 2012 оны 9 сар хүртэл улсын байгууллагад тасралтгүй 38 жил ажиллаж, гавьяаны амралтандаа гарсан.  Тэрээр Дорнодын Геологийн удирдах газарт өрмийн мастер \1970-1973 он\,  Модотын цагаан тугалганы экспедицэд Гидрогеологич инженер \1979-1981он\, Төвийн геологийн экспедицэд ангийн дарга, ерөнхий геологич \1981-1987 он\,  Геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд гидрогеологи, инженер геологийн судалгаа хариуцсан мэргэжилтэн \1987-1992 он\ , Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрийн яаманд Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн нарийн бичгийн дарга \1992-1995\ , Хөдөө аж ахуй үйлдвэрийн яаманд Геологийн хэлтсийн дарга \1996-1997\ , Үйлдвэр худалдааны яаманд Нэгдсэн бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга \1998-2006\, “Эрдэнэс МГЛ” ХХК-д  Геологи уул уурхайн албаны дарга \2007-2008\ ,  Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн даргын \2009-2012\ албыг хашиж байсан 2013 оноос зөвлөх инженерийн үүрэг гүйцэтгэж байгаа ахмад гидрогеологичдын нэг юм.

МОНГОЛЫН ГИДРОГЕОЛОГИЧДЫН ХОЛБОО

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply