- Мэргэшсэн, зөвлөх зэргийн хугацаа сунгуулах мэргэжилтэн нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.24, 2.25-д заасны дагуу ажлын тайлангаа харьяа Мэргэжлийн холбоо (МХ)-нд хүргүүлж , 2.26 дахь заалтад тусгасан нөхцлүүдийн аль нэгийг хангасан болохыг батлах мэдээллийг МХ-д бүрдүүлж өгнө.
- Сургалтад хамрагдах зэрэг горилогч нь “Мэргэшсэн мэргэжилтний зөвлөлийн ажиллах журам”-ийн 2.12-2.16-д заасан шаардлага хангасан байхаас гадна мөн журмын 2.17 дахь заалтад тусгасан баримт материалыг бүрдүүлэн тухайн чиглэлийн мэргэжлийн холбоонд бүртгүүлнэ.
Журмын 2.12: Зэрэг горилогч нь геологи, геохими, геофизик, гидрогеологи, геоэкологи, өрөмдлөгийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн дипломтой эсхүл бакалавр, магистрын зэрэгтэй байна.
Журмын 2.13: Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, үүнээс мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байна.
Журмын 2.14: Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 20-иос доошгүй жил ажилласан, эсхүл 6 жил мэргэшсэн зэрэгтэйгээр ажилласан байна.
Журмын 2.15: Мэргэшсэн зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
Журмын 2.16: Зөвлөх зэрэг горилогч нь төрийн албан хаагч бол төрийн байгууллагын геологийн салбарт 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
Журмын 2.17: Зэрэг горилогч нь доорх баримт материалыг тухайн чиглэлийн МХ-нд ирүүлнэ.
- Зөвлөх эсхүл Мэргэшсэн ХОЁР хүний тодорхойлолт
- Ажиллаж буй байгууллагаасаа гаргуулсан ажил байдлын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын лавлагаа эсхүл ажилд орсон, гарсан тухай тэмдэглэгээний хуулбар
- Холбогдох мэргэжлийн холбооны гишүүнчлэлийн баталгаа (цахимаар шалгаж болно)
- Дипломын хуулбар (баталгаажсан)
- Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, бусад баримт бичгийн баталгаажсан хуулбарууд
- Тайлан, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн болон олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн баримт болон ГМТ-ийн бүтээлийн жагсаалтын лавлагаа
- Хувь хүний өргөдөл, анкет, 3х4 хэмжээний хоёр хувь зураг
- Сургалтын төлбөрийн баримт
Сунгалтын хураамж: Мэргэшсэн мэргэжилтэн 250,000 төгрөг
Зөвлөх зэргийн сургалтын хураамж 300,000 төгрөг
Сургалтын хураамж: Мэргэшсэн мэргэжилтэн 800,000 төгрөг
Зөвлөх зэргийн сургалтын хураамж 1,000,000 төгрөг
Дансны мэдээлэл: Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл ГҮТББ
Харилцагч банк: Хас банк
Данс: 5004577796
Утга: Овог, нэр, регистр, сурах чиглэл
АНХААРАХ:
- Бүртгэлийн хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүртэл зөвхөн 2 сар үргэлжилнэ.
- https://ucgam.com/register вэб сайт засвартай байгаа тул доорх гүүгл формыг бөглөж бүртгэл үүсгэнэ үү.
- Холбогдох баримт материалыг онлайнаар (зөвхөн PDF өргөтгөл дээр) илгээх ЭСВЭЛ тухайн харьяалагдах холбоонд холбогдох материалыг битүүмжлэн албан ёсоор тухайн холбооны хариуцсан ажилтанд хүргүүлнэ.
Харьяалагдах холбоо
№ | Холбоо | Мэргэших чиглэл | Холбоо барих | Утас |
1 | Монголын Геологийн Холбоо | Геологийн зураглал, региональ судалгаа ашигт малтмалын эрэл, хайгуул | Ж.Даваа | 91997025 |
2 | Монголын Геофизикчдын Холбоо | Геофизик | Б.Даариймаа | 88206898 |
3 | Монголын Гидрогеологичдын Холбоо | Гидрогеологи, геоэкологи | Д.Алтантунгалаг | 99761551 |
4 | Монголын Улсын Өрөмдлөгийн Холбоо | Өрөмдлөгийн мэргэшсэн инженер | Д.Ундармаа | 99764013 |
Холбогдох утас: 99072540
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБООДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ